БНХАУ-д коронавирусний вакцины эмнэлзүйн туршилт удахгүй эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН. /Xinhua/.
БНХАУ-д шинэ коронавирусний зарим
вакцины эмнэлзүйн туршилт ойрын хугацаанд эхэлнэ гэж тус улсын Инженерингийн
академийн академич Ван Жуньзи мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр
мэдээлжээ.
“Хятадын эрдэмтэд
“COVID-19”-ийн вакциныг таван
аргаар бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд бидний судалгаа шинжилгээний ажлын эн тэргүүний
зорилт нь найдвартай вакцин гарган авах юм” гэж Ван Жуньзи хэлжээ. Одоогийн байдлаар
судалгааны багуудын дийлэнх нь эмнэлзүйн өмнөх туршилтаа ирэх дөрөвдүгээр сард
дуусгах төлөвтэй байгаа бол зарим нь үүнээс өмнө дуусах магадлалтай байгаа ажээ.
Ван Жуньзигийн хэлснээр, судалгааны зарим баг эмнэлзүйн туршилтад хамрагдах сайн дурынхныг бүртгэж эхэлжээ. Мөн тэрбээр Хятадын мэргэжилтнүүдийн вакцин бүтээх судалгаа хөгжүүлэлтийн ажил гадаадын орнуудынхаас хоцроогүй гэдгийг онцлоод, манай улс энэхүү үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, дэс дараалалтайгаар явуулж байна гэж нэмж хэлсэн байна.
Шанхай хотын Эрүүл мэндийн комиссын төлөөлөгчийн даваа гарагт мэдээлснээр, Шанхайд бүтээж буй вакцин ирэх дөрөвдүгээр сарын дундуур эмнэлзүйн туршилтын шатанд шилжих ажээ.