"COVID-19" халдварын 4 шинэ тохиолдол илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-21 11:53:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн дөрвөн иргэнээс "COVID-19"-ийн халдвар илэрлээ. Ийнхүү манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 10 болсныг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 193 иргэн хяналтад байна.  Энэ сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнээс дөрвөн иргэний шинжилгээ эерэг буюу "COVID-19" -ийн халдвар илэрлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад халдварын нийт 10 тохиолдол батлагдлаа. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс бусад иргэдэд шинжилгээ, тандалтыг хийж байна. Анх халдвар илэрсэн франц иргэний ойрын хавьтал болох 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Энэ сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу мөн сөрөг гарлаа" гэж тус хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Связанные новости