Хоёр мянга гаруй иргэнийг тусгаарлан хянаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдүгээр сарын 9-нөөс хойш 3325 хүнийг ажиглалтад авч тандалт хийжээ.
Үүнээс өнөөдрийн байдлаар 2 057 иргэнийг тусгаарлан ажиглаж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдөр мэдээлсэн юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-аас орж ирсэн иргэдээс Орхон аймагт 42, Баян-Өлгий аймагт 33, Сэлэнгэ аймагт 2 , Дархан-Уул аймагт 4, Дорнод аймагт 18 иргэнийг тусгаарлан ажиглалтад авчээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүнийг тусгаарлан хянаж байна. Энэ сарын
23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон
аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ. Мөн нийт 297
эмч, эмнэлгийн ажилтан иргэдтэй хамт тусгаарлагдан ажиллаж байгаа аж.