Хуванцар савны хэрэглээг багасгах чиглэлээр нөлөөллийн ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны ажлын төлөвлөгөөнд ахуйн хэрэглээнээс хуванцар савны хэрэглээг багасгах чиглэлээр нөлөөллийн ажил хийхээр тусгасан байна.
Энэ ажлын хүрээнд аймгийн
төвийн 1300 гаруй айл өрх болон Зүүнговь сумын айл өрхүүдийг хамруулсан тандалт
судалгааг цахимаар явуулсан байна. Тус судалгааны дүн мэдээнд тулгуурлан аймгийн
Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ХХААГ зэрэг холбогдох
байгууллагатай хамтран МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч
Ц.Пагма, Ц.Дариймаа нар 2-р улиралд нөлөөллийн ажлыг хийж эхлэх юм байна.
Ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглах болсон хуванцар шанага,
усны сав, айрагны савыг хэрэглээнээс яаралтай
халахгүй бол хорт хавдар үүсгэх гол эх үүсвэрүүдийн нэг болж байгаа аж.