ШТС-ууд бензин, шатахууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр буулгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт бензин, шатах тослох материал
худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд өнөөдрөөс эхлэн бүтээгдэхүүнийхээ
үнийг бууруулаад байна. Тодруулбал, "Петровис", “Магнай трейд”, “Баялаг-Увс”, “Ундарга-Увс”
компанийн ШТС-ууд бензин, шатахууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр буулгаад
байна. Ингэснээр Увс аймагт А80 бензин 1540, А92 бензин 1620 төгрөгөөр литр
тутам нь худалдаалагдаж байна. Харин дизель түлш 2190 төгрөг байна.