Тэсийн малчид Увс нуурын мөсөн дээгүүр зам товчлон нүүж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын хуучнаар 3, 4-р бригадынхан буюу одоогийн 1, 2, 3, 4, 5, 6, 7-р дугаар багийн ихэнх малчин өрхүүд хаврын цагт Увс нуурын мөсөн дээгүүр зам товчлон нүүж, Түнгэ, Тээг, Шар хөдөө, Хойт бөөрөг зэрэг газарт ирж зусдаг. Энэ сарын 15-наас эхлэн хаврын нүүдэл тус суманд эхэлсэн бөгөөд энэ сарын 16-нд гэхэд 50-60-аад малчин өрхийн 15-20 гаруй мянган мал Увс нуурын мөсөн дээгүүр зам товчлон зуслан руугаа нүүлээ. Энэхүү нүүдэл нь Увс нуурын мөсөн дээгүүр 7-8 км үргэлжилдэг юм.
Малчид намар буцаж нүүж орохдоо Увс нуур хөлдөөгүй байдаг тул Тэсийн голын дээд эхэнд барьсан гүүрээр тойрч, нийтдээ 100-130 км
газар малаа тууж байж өвөлжөөндөө буудаг аж.