Хандивын аянд нэгдэж, дэмжлэг үзүүлэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-16 14:47:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Мобиком” ХХК-аас 39 сая 600 мянган төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав.


Мөн Баянгол дүүргийн үндэсний лигийн “Баянгол” багийн залуучууд нийт 2 сая төгрөг болон 360 ширхэг амны хаалтыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.



Энэ үеэр коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх  арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлж, хандивын аянд нэгдэж, ажилтан, алба хаагчдад дэмжлэг үзүүлэхийг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Связанные новости