Аймгийн сонгуулийн хороо анхны хурлаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолоор УИХ-ын 15 дугаар тойргийн сонгуулийг зохион байгуулах аймгийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Энэ дагуу аймгийн Сонгуулийн хорооны гишүүд энэ сарын 16-ны
өдөр анхдугаар хуралдаанаа хийж, дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хуваарилалт
зэрэг асуудлыг авч хэлэлцээ.
Сонгуулийн
хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, нарийн бичгийн даргаар аймгийн
ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Баяраа, гишүүдэд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
У.Ганзориг, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн, Б.Алтан, Г.Шинэбаяр
нар, мөн ХХҮГ-ын дэд дарга Д.Баярмаа, УБХ-ийн улсын бүртгэгч Д.Пүрэвжав, Статистикийн
хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Цогтсайхан нар сонгогдсон байна.