Олон нийтийн цагдаа “Хотын соёл”-ыг мөрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-17 17:28:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх боломж нэмэгдэнэ.


Мөн олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч, хариуцлага хүлээлгэх бүрэн эрх эдлэх юм. Өнөөдөр орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагаар ажилуулахаар бэлтгэсэн. Тэд энэ сарын 15-наас эхэлж ажил үүргээ гүйцэтгэж байна.


Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй. Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар дээр дурдсан зөрчлийг илрүүлж иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд торгууль оногдуулах бүрэн эрхтэй юм.

Связанные новости