Бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-20 14:03:25

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байна.

Энэ сарын 17-ны 14 цагаас албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний цэг салбарууд, 18-ны өдрийн 10 цагаас 3-р багийн нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны оршин суугчид байрныхаа гаднах орчин тойрондоо их цэвэрлэгээ хийсэн юм. Өнөөдөр хүнс, барааны захууд их цэвэрлэгээтэй байна. Энэ сарын 25-ны 10 цагаас Улаангом сумын 1, 2, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12 дугаар багийн оршин суугчид болон тус багуудад харьяалагдах албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэр, худалдаа үйлчилгээний цэг салбар, орон сууцны оршин суугчид гаднах орчиндоо их цэвэрлэгээ хийх юм байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд албан байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд идэвхтэй оролцож байна. Их цэвэрлэгээний дараагаар 3-р багийн нийтийн орон сууцны орц болон гаднах хогийн цэгүүдэд холбогдох байгууллагуудын зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийлээ. 

Связанные новости