Мал төллөлт 62 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-20 18:11:25

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ны байдлаар аймгийн хэмжээнд мал төллөлт 62 хувьтай байна. Нийтдээ 891343 толгой эх мал төллөсний 2498 нь ингэ, 3601 нь гүү, 16162 нь үнээ, 462498 нь эм хонь, 406584 нь эм ямаа байна.

Аймгийн хэмжээнд 882581 төл бойжиж байгаа бөгөөд үүний 2488 нь ботго, 3552 нь унага, 16017 тугал, 458469 нь хурга, 402055 нь ишиг аж.

Аймгийн хэмжээнд 9390 төл хорогдоод байна. Үүнд, ботго 10, унага 49, тугал 148, хурга 4337, ишиг 4846 толгойгоор тус тус хорогджээ. Мөн нийт малын 0.2 хувь нь буюу 7557 толгой мал зүй бусаар хорогджээ. Үүнд, тэмээ 4, адуу 320, үхэр 426, хонь 3481, ямаа 3332 хорогдсон байна.

Энэ сарын 15-наас цаг агаар дулаарсантай холбогдуулан малчид хаваржаа руугаа нүүж байна.

 

Связанные новости