Даавуун амны хаалт халдвараас хамгаалах боломжтойг тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын судлаачид гар хийцийн хөвөн даавуу болон торгон даавуун амны хаалт агаар дахь тоосонцроос 99 хувь хамгаалдаг болохыг тогтоожээ.
Энэ нь N95
амны хаалтаас дутуугүй шүүдэг гэсэн үг юм. Даавуун амны хаалт халдвараас мөн найдвартай хамгаалдгийг судалгаагаар тогтоосон тул
манай иргэд гар
хийцийн амны хаалтыг угааж индүүдэж зүүх боломжтой хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр дурдав.