Аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 12:38:25

Увс аймгийн Сонгуулийн хороо өнгөрсөн сарын 18-ны өдөр байгуулагдан ажилдаа орсон байна.

Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэсүрэн, гишүүнээр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Баяраа, Бүртгэл статистикийн газрын дарга Ж.Эрдэнэсүрэн, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн А.Ариунтуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ядамсүрэн, аймгийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Н.Энхжаргал, Цогцолбор 2-р сургуулийн багш Б.Бүрнээхүү, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Баттулга нар томилогдон ажиллаж байна. Эдгээр хүмүүс бүгдээрээ дээд боловсролтой, эдийн засагч, багш, инженер, хуульч мэргэжилтэй, 31-55 насны хүмүүс аж.

Сонгуулийн хорооны гишүүд хэн ямар албан тушаал эрхлэх талаараа ажил үүргийн хувиараа тодорхой болгож, сургалт семинарт хамрагдсанаас гадна сумдын Сонгуулийн хорооны гишүүдээ томилж, сургалт семинар явуулаад байна.

Увс аймаг Б.Батхүү

Связанные новости