Махны үнэ 1000 хүртэлх төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-06-11 00:17:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт махны үнэ нэмэгджжээ. Тодруулбал, жижиглэнгээр үхрийн мах 12000, хонины мах 10000, ямааны мах 8500-9000, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй болж, сүүлийн хоёр сард 1000 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод махны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа учир малчид малаа орон нутагтаа бус хотод очиж өндөр үнээр өгч эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн махны худалдаачдад мал махны олдоц ховор, олдсон ч нэмэгдсэн үнээр болруулахаас өөр боломжгүй байгаа талаар тэд ярьж байна.  

Связанные новости