Монголын хөлбөмбөгийн түүх Үндэсний номын санд хадгалагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо 60 жилийн түүхт ойгоо тохиолдуулан 2019 онд 2 товхимол үндэсний хөлбөмбөгийн түүхийг өгүүлсэн номыг олны хүртээл болгосныг Үндэсний номын сангийн алтан сан хөмрөгт лхагва гарагт хандивлав.
Тодруулбал, “Монголын хөлбөмбөгийн түүх” хэмээх 1921-1963 оны үндэсний хөлбөмбөгийн түүхийг багтаасан тэргүүн дэвтэр болон 1959-2019 он хүртэлх Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг, өсвөрийн багуудын бүх тоглолтыг багтаасан “Шигшээ багийн тоглолтууд” товхимол хэвлэн гаргаад байсан юм.
Хөлбөмбөг сонирхогч болон Монголын хөлбөмбөгийн хөгжлийн түүхийг мэдэхийг хүсэх хэн бүхний шимтэн унших уг номыг та бүхэн талархан хүлээн авна гэдэгт итгэлтэй байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.