АНУ-ын нүдний эмч нар Увсад ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСАНУ-ын "Virtue" сангийн Нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг Увс аймгийн Засаг даргын урилгаар ирж ажиллах гэж байна.
Тэд энэ сарын 17-18-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний кабинетад байрлаж, иргэдэд нүдний үзлэг, оношилгоог үнэ төлбөргүйгээр хийх аж. Үзлэгт хамрагдсан иргэдээс нэн шаардлагатай хүмүүсийг сонгон авч нүдний болор солих, нүдний даралт бууруулах, хүүхдийн нүдний хялар засах, ухархай зовхины гажиг, нүд орчмын арьс нөхөн сэргээх зэрэг эмчилгээг хийх юм байна.
Увс аймаг Б.Батхүү
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
10 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
14 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день