Завхан аймгийн Яруу сумын уугуул Д.Дагвадоржийн хонгор азарга түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Сүхбаатар аймаг байгуулсны 78 жил үндэсний их баяр наадам хурдан азарганы уралдаанаар эхэллээ. Нийт 59 азарга уралдааны замд гарснаас Завхан аймгийн Яруу сумын уугуул Д.Дагвадоржийн хонгор азарга түрүүллээ.
Аман хүзүүнд Халзан сумын Монгол Улсын алдарт
уяач Ж.Мөнхсүрэнгийн бор, айргийн гуравт
Баруун-Урт сумын наймдугаар багийн уяач
Баасанхүүгийн хар айргийн дөрөвт Баруун-Урт сумын наймдугаар багийн уяач Б.Баясгалангийн бор
айргийн тавд Сүхбаатар сумын уяач н.Батхүүгийн хээр азарга тус тус хурдлан ирж хурсан олныг баясгалаа.