Ус, цахилгаан түр хугацаанд тасраад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНӨчигдөр буюу 2016 оны 05-р сарын 17- ны өдөр Булган аймгийн төвийн гэр хорооллын цахилгаан тасарлаа.
Гэмтэл гарсан учраас Эрдэнэт Булганы цахилгаан түгээс станцын Булган аймаг дахь салбарын хамт олон гэмтлийг тогтоон шаардлагатай засварын ажлыг хийснээр үдшийн 23 цагийн орчимд цахилгаанаар хангагдаж хэвийн байдалд орсон байна. Харин Буриадын хороо чиглэлийн эрчим хүчний цахилгааны шугаманд мөн гэмтэл гарч одоогоор засварлаж байна.
Цахилгаанд гэмтэл гарснаас Төв ус хангамжийн станц нь "0" зогсолт хийх буюу усгүй болсон тул эрчим хүчний доголдлыг арилгах хүртэл түр усаар хангах боломжгүй болсон нь өнөө өглөөний буюу 05 сарын 18 хүртэл орон сууц, төвийн шугамын албан газрууд усгүй байлаа. Харин одоогоор Ийм тус компаний нөөц эх үүсвэрт байдаг төвийн 2 даралтат цамхагаар Булган сумын хэрэглэгч ААНБ-уудыг усаар түр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
П.Батням