Жүдо бөхийн “Гүн-Ханхөгшин” дэвжээний нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-10 15:29:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтохын нэрэмжит жүдо бөхийн “Гүн-Ханхөгшин” дэвжээ, шинэ спорт танхимын нээлт есдүгээр сарын 11-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд болно.


Нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Хайрхандулаан сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн оролцох юм байна.


Энэхүү дэвжээний нээлтийн үеэр үндэсний бөхийн улс аймгийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан болохоос гадна жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой хүүхэд залуучуудыг Ч.Насантогтох дасгалжуулагч өөрийн биеэр шалгаж бүртгэх юм.



Ч.Насантогтох нь “Мехико-1968” олимпын хүрэл медальт, Монгол Улсын ардын багш Ч.Дамдиншаравын төрсөн дүү. Ах дүү хоёр Монгол Улсдаа чөлөөт бөхийн спорт болон жүдо бөхийн төрлийг хөгжүүлэх үйлсэд 50 гаруй жил зүтгэж, олимп, дэлхийн медальт олон арван шилдэг тамирчдыг төрүүлсэн гавьяатнууд юм. 

Связанные новости