“Улаанбаатар-2020” жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбооны намрын цуврал, "Женко" клуб байгуулсны 25 жилийн ойн нэрэмжит “Улаанбаатар -2020” насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр “Зайсан Хилл” цогцолборт эхэллээ.
Тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 63, 70, -78, +78 кг жингийн барилдаан болно. Энэ удаа эрэгтэйчүүдийн 60 кг жинд 41 жүдоч, эрэгтэйчүүдийн 66 кг-д 38 жүдоч барилдаж байгаа бөгөөд тэмцээнийг MNB Sport, C1, ETV HD телевиз эх орон даяар шууд дамжуулж байгаа юм.
Тэмцээн маргааш дуусаж, жин тус бүрт 1, 2 дугаар байр болон гуравдугаар байр эзэлсэн 2 тамирчинд өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Тэргүүн байр 1 сая 500 мянган төгрөг, дэд байр 1 сая төгрөг, гутгаар байр эзэлсэн 2 тамирчин 700 мянган төгрөгөөр тус тус шагнуулах юм.