“COVAX” санаачилгад 184 улс орон нэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ. /Reuters/.
“COVID-19”-ийн вакциныг баян чинээлэг, ядуу буурай орнуудын
аль алинд шударга хуваарилах үйлсийг санхүүжүүлэх зорилготой “COVAX” олон улсын санаачилгад 184 улс орон
нэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдээллээ.
“Вакцинуудыг тэгш
хуваарилах нь нийгмийн өндөр эрсдэлтэй бүлгүүдийг хамгаалах, эрүүл мэндийн
тогтолцоог тогтворжуулах, дэлхийн эдийн засгийг бодитойгоор сэргээх хамгийн
хурдан арга зам юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн
бага хурлын үеэр мэдэгджээ.
Т.Гербейесусын
мэдээлснээр, “COVAX”-д хамгийн
сүүлд Эквадор, Уругвай элссэн ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн сүүлийн
мэдээллээр, дэлхий даяар 40.3 сая хүн халдвар авч, 1.1 сая гаруй хүн халдварын
улмаас нас барсан байна.