Эмэгтэй шигшээ багт 34 тамирчин дуудагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багт, үндэсний клуб, багуудаас 34 шилдэг хөлбөмбөгчин дуудагдлаа.
Тодруулбал, “Дэрэн”, “Арвис” клубээс тус бүр 7, “Туулын том тулнууд” багаас 6, “Монголын тэмүүлэл”-ээс 4, “Хараацай”, “Хад” клубүүдээс тус бүр 3, “Хоромхон”-оос 2 тамирчин тус тус сонгогдсон байна.

 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    