Д.Хосбаярыг аймгийн ИТХ-ын даргаар сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар нийт төлөөлөгчийн 100
хувийн саналаар Д.Хосбаярыг сонголоо.
Сүхбаатар аймагт АН
эрх барьж байсан 2008-2016 онд гарсан ахиц дэвшил, амжилт ололт, санал
санаачилга, бүтээн байгуулалтын бүх ажлыг өндрөөр үнэлж Сүхбаатарынхан дахин
АН-д итгэл хүлээлгэлээ гэж харж байна. Ирэх жилүүдэд ажиллах аймгийн удирдлагын
багийг дэмжин хамтарч ажиллахын зэрэгцээ ИТХ-ын даргын хувьд өндөр шаардлага
тавьж ажиллах болно. Хэдийгээр АН эрх барих боловч Сүхбаатар аймгийн нийт ард иргэдийг төлөөлсөн 33 төлөөлөгч байгаа
гэдгийг марталгүй МАН-аас сонгогдсон төлөөлөгч нарынхаа дуу хоолой, саналыг
анхааралтай сонсож, ажил хэрэгтээ тусган ажиллах болно гэдгээ ИТХ-ын дарга
Д.Хосбаяр хэллээ.
Д.Хосбаяр нь 1971
онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1989 онд Д.Сүхбаатарын нэрэмжит
нэгдүгээр БДС, 1994 онд ГХДС-ийг орос англи хэлний багш орчуулагч, 2000 онд
бизнесийн удирдлагын магистраар суралцсан. Ажлын туршлагын тухайд 1999-2007 онд
Сүхбаатар тээвэр ХХК-ийн захирал, 2007-2008 онд Датуком ХХК-ийн захирал, 2008-2016
онд аймгийн Засаг даргын орлогч, 2008-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
тэргүүлэгч, 2008-2017 онд аймгийн АН-ын дэд даргаар тус тус ажилласан байна.