Баруун-Урт сумын ИТХ анхдугаар хуралдаанаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-29 15:35:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ИТХ-ын 10 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус сумын ИТХ нь 31 мандаттай бөгөөд энэ удаагийн сонгуулиар АН үнэмлэхүй ялалт байгуулж, анх удаа 31 төлөөлөгчтэйгөөр ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл тэд ирэх дөрвөн жилд сөрөг хүчингүйгээр ажиллах юм.

Баруун-Урт сумын АН 2016 онд 25 суудал, 2018 онд 28 суудал авч байсан бол 2020 онд бүх суудлыг буюу 31 суудлыг авч ийнхүү анхдугаар хуралдаанаа хийсэн юм.

Хуралдаанаар үндсэн таван асуудлыг хэлэлцсэн бөгөөд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сумын ИТХ-ын даргаар Т.Ихбаяр, Засаг даргаар Ж.Жавхаатөгс нарыг сонгохоор дэмжлээ. 

Связанные новости