МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит цомын төлөөх футзалны тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-29 16:47:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэл мэдээллийн ууган байгууллага үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн түүхт ойг угтаж хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд Футзалны хөлбөмбөгийн тэмцээнийг ирэх сарын 14-15-нд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Футзалны ордонд зохион байгуулна.


Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын /сонин, сайт, радио, телевиз/ сэтгүүлч, ажилтан албан хаагчид болон хэвлэлийн төлөөлөгчид оролцох бөгөөд байгууллага тус бүр эрэгтэй 8, эмэгтэй 8 тамирчнаас бүрдсэн 1-2 баг бүрдүүлж мэдүүлгээ хүргүүлнэ.


Тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна. 







Связанные новости