Ноос, ноолуурын салбарынхан спортын бага наадам зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-02 08:00:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ноос, ноолуурын холбоо /МННХ/-ноос санаачлан “Алдар” Спорт хорооны  зааланд 2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд зохион байгуулж, салбарын шилдгүүдээ тодруулсан байна.


“Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл залуус” уриан дор болж буй тус наадам сагсан бөмбөг, гар бөмбөг /волейбол/, шатар, ширээний теннис, дардас гэсэн 5 спортын төрлөөр болж шилдгүүдээ шалгаруулах юм байна.



Тус наадмын гар бөмбөгийн тэмцээний үеэр МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй уулзаж спорт наадмын онцлогийн талаар сонирхлоо.



Тэрбээр, Өмнө нь бид спортын 1-2 төрлөөр л тэмцээн явуулдаг байсан. Харин энэ удаа ноос ноолуурын салбарын хэмжээнд анх удаагаа спортын бага наадмыг зохион байгуулж байна. Энэ наадамд “Говь” ХК, “Кашмир холдинг” ХХК, “Натурал текстайл групп” ХХК, “Сор Кашмир” ХХК, “Ханбогд Кашмир” ХХК, “Баялаг Өлзий” ХХК, “Лидер Кашмир” ХХК, “Гоёл Кашмир” ХХК, “Говь Эрдэнэ” ХХК гэсэн 9 компанийн нийт 414 тамирчин өрсөлдөж байна. Тухайлбал, шатар, ширээний теннис, дардас гэсэн спортын ганцаарчилсан төрөлд 54 тамирчин, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн багийн спортоор шилдгүүдээ тодруулж байгаа. Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” халдварын үед ноос ноолуурын салбарынхан ажлын байраа хадгалж, тогтвортой үйл ажиллагаагаа хэрхэн хангахад анхаарч хамт олны эв нэгдэл, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн олон ажил зохиож байгаа. Үүний нэг бол энэ Спортын баг наадам юм. Наадам зохион байгуулсны зорилго, ач холбогдол гэвэл ажилчин, ажилтан залуусынхаа бие бялдрыг чиийрэгжүүлж, эрүүл чийрэг байлгаж, харилцан туршлага солилцож, урам зоригийг сэргээн нөхөрсөг уур амьсгалыг бий болгоход оршиж байна. Цаашдаа энэ наадмыг жил бүр зохион байгуулж байх юм. Ингэснээр өөрийн салбартаа байгаа спортын зэрэг, цолтой баг, тамирчдыг тодруулна.


Связанные новости