Багийн ажлын албыг тоног төхөөрөмжөөр хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багийн ажлын албанд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Төрийн анхан шатны
нэгж багийг дэмжих зорилготой тус хөтөлбөр нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн
бөгөөд энэ хугацаанд 25 багийг нийт 200 гаруй сая төгрөгийн техник тоног
төхөөрөмжөөр хангасан байна. Мөн орон нутгийн
төсвийн 240 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар багийн байруудад урсгал засвар хийжээ.
Түүнчлэн Баянцагаан, Говил,
Эрдэнэ багийн төвийн цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж энэ
онд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Ирэх онд Зэст, Яргуйт багийн цогцолборын төвийг барьж ашиглалтад
оруулахаар төлөвлөж байна.
