Усны сан бүхий газруудад цэвэрлэгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжавын захирамжийн дагуу аймгийн төвийн усны сан бүхий газруудад цэвэрлэгээ хийж эхлээд байна.
Энэ хүрээнд аймгийн төв доторх гол горхи, гуу жалганы хог хаягдлыг
цэвэрлэх ажлыг эрчимтэй хийж байгаа аж. Цэвэрлэгээний ажлыг “Улаангом
тохижилт үйлчилгээ” ОНҮГ-ын болон аймгийн БОАЖГ-ын ажилтнууд хамтран хийж байна. Одоогоор Гашууны голын гүүрнээс дээш 2 км орчим газарт
цэвэрлэлээ хийгээд байна. Мөн Улаан уулын рашааны зам дагуу болон Бор толгой чиглэлд мөн цэвэрлэгээ
хийх аж.