Халиун булаг багт үүрэн холбооны дахин дамжуулах станц барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Ховд сумын Халиун булаг багт үүрэн холбооны дахин дамжуулах станц барилаа. Тодруулбал, харилцаа холбооны дахин
дамжуулах байр, цамхаг барьж угсрах, нарны зайн тэжээлийн систем суурилуулах
ажлыг улсын
төсвийн 167 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мон
кабель систем” компани гүйцэтгэн энэ сарын 5-ны өдөр
ашиглалтад хүлээлгэн
өгчээ.
Дахин
дамжуулах станц барьснаар тухайн бүс нутагт хамаарах алслагдсан
сум, багийн малчин өрхийн иргэд харилцаа холбооны сүлжээнд
холбогдох нөхцөл боломж бүрдсэн байна.