Аймгийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл, хог цэвэрлэгээний ажил зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн
Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020
оны 11 дүгээр сарын 12-ны өглөөний 08:00 цагаас эхлэн 14-ний өдрийг
дуустал аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр
үйлчлэхийг хориглолоо.
Мөн бүх албан байгууллага “Гамшгаас хамгаалах
төлөвлөгөөндөө” тодотгол хийх, нийтийн эзэмшлийн гудамж талбай, томоохон
үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулахаар
болов. Түүнчлэн аймгийн хэмжээнд хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх
үүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжлэг
үзүүлэх, өргөн хэрэглээний бараа
бүтээгдэхүүн, эм бэлдмэл, амны хаалтны нөөцийг тооцож, нэмэлтээр татан авах
ажлыг зохион байгуулахаар болов.
Аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийг зөвхөн ОБГ-ын дарга
бөгөөд Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар
албан ёсны мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд
мэдээлж байхаар боллоо.