Оны эхний 10 сард тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 29 гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн нийгэм, эдийн засгийн эхний 10 сарын статистик мэдээллийг нэгтгэж гаргасан байна. Тодруулбал, оны эхний 10 сард 1689 эх амаржиж, 1691 хүүхэд төрж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 92-оор, төрсөн хүүхэд 79-өөр өсжээ. Нас баралт 362 болж 8-аар буурсан байна. Мянган хүнд ноогдох төрөлт 20.3, нас баралт 4.3, цэвэр өсөлт 16 болсон аж.
Аймгийн хэмжээнд
нялхсын эндэгдэл эхний 10 сард 25, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 29 гарч,
1000 амьд төрөлтөд нялхсын эндэгдэл 14.8, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл
17.1 ноогдож байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 10 сард
18298.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1580.2 сая төгрөгөөр өсч, сангийн
зарлага 53933.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8173.8 сая төгрөгөөр тус
тус өсжээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас бусад нийгмийн даатгалын сангийн
шимтгэлийн орлогын төлөвлөгөөг бүх сум 37.2-76.7 хувиар давуулан биелүүлжээ. Нийгмийн даатгалын сан 1152.5 сая төгрөгийн авлагатай байна. Нийт
авлагын 27.7 хувийг төсөвт байгууллагын өглөг эзэлж байгаа аж. Сангуудаар авч
үзвэл өмнөх оны мөн үеэс тэтгэврийн даатгалын сангийн орлого 1886.9, тэтгэмжийн
даатгалын сангийн орлого 58 сая төгрөгөөр тус тус өсч, ажилгүйдлийн даатгалын
сангийн орлого 24.4, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 168.6, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн орлого 171.7 сая төгрөгөөр тус тус буурчээ.
Нийгмийн
халамжийн сангаас энэ оны эхний 10 сард 36.3 мянган хүнд 11543.5 сая төгрөгийн
тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс олгосон тэтгэвэр тэтгэмж 19.1 сая
төгрөгөөр буурсан байна.
Связанные новости


