Нийслэлд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 909 хүн халдваргүй гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-15 17:28:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19” халдварыг айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж туулах ёстой гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ЭМЯ-ны 17.00 цагийн мэдээллийн үеэр онцлов.


Тэрбээр, "Өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Мөн Дорнод аймгийн нэгдсэн лабораторид 68 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарсан. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн лабораторид нийслэл хотын нэгдүгээр хавьтал 909 шинжилгээ хийлээ. Өглөө 750 шинжилгээний хариу сөрөг гарсан. Үлдсэн 159 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан" гэдгийг мэдээлэлдээ дурдав. 


Өнөөдрийн байдлаар хоёрдугаар хавьтлын 5314 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 1394 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт тандалт судалгаа үргэлжилж байна.


УОК, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу хатуу хөл хориог 14 хоногийн хугацаатай сунгасан. Иймээс иргэдийг эерэг хандлагатай байх, бие биедээ урам өгөх, халдварын талаарх мээдээлийг албан ёсны эх сурвалжаас авах, цахим орчинд аль болох бага цагийг зарцуулах, сэтгэл санааны таагүй байдал тохиолдвол найз нөхөдтэйгөө утсаар болон цахимаар харьцах, шинэ бүжиг, дуу сурах, иог хийх, зөв хооллох зэргээр асуудалд тайван хандахыг ЭМЯ-наас уриаллаа.

Связанные новости