Озэки Такакейшо башёг тэргүүлсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо
бөхийн Кюүшюүгийн 9 дэх өдрийн барилдааны дараа Озэки Такакейшо 8 даваа, нэг
унаатай башёг тэргүүлж байна.
Өнөөдөр Озэки Такакейшо Тобизарюү-тэй /М-4/ учраа таарч, түүнд хатакикоми мэхээр унаснаар нэг унаатай боллоо. Харин Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Рюүдэн /М-10/, Чиёонокүни /М-14/ нар 7 даваа, 2 унаатай башёг тэргүүлэгч Озэки Такакейшог нэхэж явна.
Макүүчи буюу дээд зиндааны
барилдааны 8 дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаясү-тэй барилдаж окүридаши
мэхээр өрсөлдөгчдөө унаснаар 2 унаа, 7 даваатай болов. Маргааш Комүсүби
Тэрүнофүжи, Тобизарюү-тэй барилдах юм.
Энэ өдөр Хоошёорюү
С.Бямбасүрэн /М13/, Котоновака /М-14/-д сүкүинаге мэхээр унаж 4 унаа, 5
даваатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров /М13/ Кэйсей /М-12/-д ёрикири мэхээр
унаж 2 даваа, 7 унаатай болов. Харин
Чёошома Г.Мөнхсайхан, Тэрүцүёоши-г /М10/ уватэнаге мэхээр давж 5 даваа, 4
унаатай байна.
Кирибаяама Лхагвасүрэн
/М-1/ энэ өдөр Оношо-д /М-2/ ошидаши мэхээр ойчиж 8 унаа, ганц даваатай энэ
башёд амжилт тун тааруухан барилдаж байна. Маргааш Кагаяаки /М-3/-тай
барилдана.