ЭМЯ: Нүд, шүд, хамар, хоолойн эмнэлэгт өгөх зөвлөгөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас коронавируст халдварын нүд, шүд, хамар, хоолойн эмнэлэгт өгөх зөвлөгөө гаргажээ. Уг зөвлөгөөг хүргэж байна.
Эмч,
ажилтнуудад:
•
Амны хаалт зүүх
•
Нүүрний хаалт, нүдний шил зүүх
•
Битүү халад өмсөх
•
Өвчтний биеийн халууныг үзэж тэмдэглэх
•
Үйлчилгээний цаг урьдчилан өгөх
•
Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
•
Агаар сэлгэлт тогтмол хийх
•
1.5-2 метрийн зай барих
•
Хүлээлгийн танхимд ном, сонин, сэтгүүл, тоглоом зэргийг байрлуулахгүй байх
• Урьдчилан
сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
•
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх
•
Ариун цэврийн өрөөнд гарын саван, цаас байршуулах
•
Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
•
Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
Үйлчлүүлэгчдэд:
•
Амны хаалт зүүж ирэх
•
Урьдчилан цаг авч үйлчлүүлэх
• Хүн
хооронд 1.5-2 метрийн зай барих
•
Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
•
Эмчийн асуултад үнэн зөв хариулах