Өвс тээврийн машиныг долоо хоногт хоёр удаа явуулахаар тогтлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-18 16:37:59

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын 57-р хуралдаанаар өвс тээврийн автомашинуудыг нарийн дэг журмын дагуу, халдвар хамгааллыг хангаж хот хооронд тээвэрлэлт хийх асуудлыг шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн зургаан суманд 56 машины 44800 боодол буюу 896 тонн өвс гацсан байдалтай байгаа юм. Тухайлбал, Халхгол суманд хоёр машин, Цагаан-Овоо суманд нэг, Хөлөнбуйр суманд 10, Баян-Уул суманд долоо, Чулуунхороот суманд 26, Хэрлэн суманд 10 машин өвс гацжээ. Тиймээс сумд хооронд болон хот хооронд өвс тээвэрлэхдээ  мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, халдвар хамгаалалт дор долоо хоногийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулахаар болсон байна.

Связанные новости