БЗД-т түргэвчилсэн оношилгооны 16 цэг ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-11-23 10:15:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт "COVID-19" халдварын түргэвчилсэн оношилгооны 16 цэг ажиллаж байна.


Нийтийн тээвэр болон зарим банк тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна. Иргэд ч өндөр ухамсартай, дэглэмээ барьж байгаа нь энэ өглөөний байдлаар илэрхий харагдаж байна.



Ташрамд сонордуулахад, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн хүрээнд, нийтийн тээврийн цагийн хуваарийн зохицуулалтыг иргэддээ хүндрэл эрсдэлгүй зохион байгуулах талаар тодорхой шийдэлд хүрсэн билээ.


-Нийтийн тээвэр энгийн цагийн горимд шилжиж байна. Зайлшгүй ажиллах шаардлагатай 13 тусгай салбарын ажилчид, эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэдэд нийтийн тээвэр, албаны болон хувийн автомашинаараа замын хөдөлгөөнд оролцох нээлттэй  06.00 цагаас 22.00 цаг хүртэл явна.


-Хүнсний түгээлтийн тээврийн хэрэгсэл өглөө 07:00-17:00 цаг хүртэл  явна. НОК өнөөдрийн байдлаар 5000 гаруй тээврийн хэрэгсэлд QR кодтой зөвшөөрөл олгоод байна.


-Эм ханган нийлүүлэх байгууллагуудын түгээлтийн машин 24 цаг явах боломжтой болсон.


Иргэнийг биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан / эрүүл мэндийн дэвтэр / үндэслэж явуулна.


Иргэн та өөртөө хяналт тавьж, хүн хоорондын 1,5-2 метрийн зайгаа авч, маскаа зүүж өөрийн болон бусдынхаа эрүүл мэндийн төлөө хариуцлагатай хандана уу!



Связанные новости