Оюутнуудыг төлөвлөгөөний дагуу орон нутагт нь зорчуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийг орон нутаг руу зорчуулах үйл ажиллагаа жигдэрсний дараа оюутнуудыг тусгай төлөвлөгөөний дагуу нутаг буцаахаар төлөвлөж байна.
Эрүүл мэндийн яамны өөнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр эмч мэргэжилтнүүд болон УОК-ын ажилтнууд мэдээлэл өгөхдөө ийнхүү мэдээллээ.
-2020 оны Улсын
төсөвт вакцинд тодорхой мөнгө төсөвлөсөн. Мөн ЭМ-ийн сайдын багцад 20 тэрбум
төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл бий. Үүнийг коронавирусний вакцинд зөвхөн зориулах уу, эсвэл бусад товлолт
вакцинд мөн төсөвлөсөн үү?
-ЭМ-ийн сайдын багцад
энэ товлолын дархлаажуулалт, вакцин хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн болон
орон нутагт тээвэрлэх зардал байнга тусгагддаг. Тэгэхээр бүх зардлыг тусгасан байгаа.
-Нийслэлд байгаа орон
нутгийн оюутнуудыг нутаг буцаах асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Өнөөдөр зөвхөн Улаанбаатарт
гэхэд л дотуур байранд 11300 гаруй оюутан амьдарч байна. Эхлээд иргэдээ орон
нутаг руу зорчуулах үйл ажиллагаа жигдэрсний дараа оюутнуудыг бүртгэхээр төлөвлөсөн. Үүнийг бид үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг
иргэд та бүхэн ойлгох хэрэгтэй. Дотуур байрны оюутнуудаа шинжилгээнд хамруулах, орон нутагт нь буцаах талаар боловсруулсан төлөвлөгөөний дагуу энэ ажлыг хэрэгжүүлнэ.