“COVID-19” халдварын үед баримтлах хоолны зөвлөмж
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.
Шингэний
хэрэглээ:
• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус,
ногоон цай, кофе, жимсний жүүс уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх,
тосны хэрэглээ:
• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
Мах,
махан бүтээгдэхүүн:
• Халуун шөлтэй хоол идэх
• Өндөг
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас
боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх
Жимс,
хүнсний ногоо:
• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж,
авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B,
С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа
дэмжих
• Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис,
брокколи, вандуй түлхүү хэрэглэх
Гурил,
гурилан бүтээгдэхүүн:
• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу,
шоколаднаас татгалзах
Сүүн,
сүүн бүтээгдэхүүн:
• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх