Гол мөрний мөс олон жилийн дундаж хэмжээнээс нимгэн хөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-02 17:30:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар тус аймгийн ихэнх гол, мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн хөлдсөн байна.

Мөсний зузаан гол, мөрний уртын дагуу харилцан адилгүй байгаа бөгөөд хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байж, аюулгүй байдлаа хангаж баталгаатай зам гүүрээр явахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Связанные новости