Сүүлийн 24 цагт коронавирусний 12 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-04 11:06:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 3-нд нийт 19 689 хүнд шинжилгээ хийснээс 12 хүнд коронавирус илэрчээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Улаанбаатар хотод бүртгэгдсэн долоон тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагчаас халдвар илэрчээ. Сэлэнгэд дөрвөн тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан юм. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгджээ.

Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.


Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 831 болж байна. Үүнээс 365 хүн эдгэрчээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 457 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүн маш хүнд, 5 нь хүнд, 75 нь хүндэвтэр, 374 нь хөнгөн байгаа аж.

Дотоодод голомтлон гарч буй халдвар 2020.12.4-ний байдлаар

-Сэлэнгэд 193

-Улаанбаатарт 96

-Дархан-Уулд 45

-Орхонд 24

-Дорноговьд 21

-Говьсүмбэрт 4

-Архангайд 3, нийт 386 тохиолдол бүртгэгдээд байна. 

Связанные новости