Улаанбаатараас 390 зорчигч өнөөдөр ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн шуурхай штабаас Улаанбаатар хот
болон бусад аймаг, хотод гацсан иргэдээ хүлээн авах ажлыг зохион байгуулсаар байна.
Өнөөдөр 10 автобусаар 390 зорчигч Увс аймагт
хүрэлцэн ирлээ. Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа иргэдийг хариуцлагатай байж,
мэргэжлийн байгууллагуудын зүгээс өгсөн зөвлөмжүүдийг чанд сахин, гэрийн
тусгаарлалтыг 14 хоног мөрдөхийг сануулсаар байна.
Улаанбаатар хотоос Увс аймгийн 5000 гаруй иргэн буцах хүсэлт гаргасны 50 гаруй хувь нь иржээ.