Улсын хэмжээнд 11 дүгээр сард 6032 эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-10 17:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар 69.4 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1662 буюу 2.3 хувиар буурсан байна.


Амаржсан эхчүүдийн 51.3 мянга буюу 73.9 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1039 буюу 2.0 хувиар буурчээ.

 

Улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сард 6032 эх амаржиж, өмнөх сараас 264 буюу 4.2 хувиар буурчээ. Амаржсан эхчүүдийн 4568 буюу 75.7 хувь нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сараас 187 буюу 3.9 хувиар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 16 буюу 0.3 хувь нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх сараас 5.9 хувиар буурчээ.

Связанные новости