Буриадад халдварын тохиолдол 224-өөр нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-12 16:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өчигдөр, 12 дугаар сарын 11-ний байдлаар "COVID-19"-ийн халдварын тохиолдол 224 хүнээр нэмэгдэв. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн тохиолдол нийт 22030 болж байгаа юм. 

Нийслэл Улаан-Үд хотод 173 хүнд халдвар илэрч, ингэснээр тус хотод батлагдсан өвчлөлийн нийт тохиолдол 12070 болжээ. Нийт 17872 хүн эмчлэгдсэнээс өчигдөр 389 хүн гэртээ гарав. Өнгөрсөн хоногт халдвараар 3 хүн эндэж нийт нас барсан хүний 502 болоод байна.

Буриад улсад "COVID-19"-ийн халдвар 14 хоногийн хорио цээрийн дараа буурч байгаа хэдий ариутгал хамгаалалтын дэглэмийг стандартын дагуу хатуу хяналттай барьж, бүх иргэд амны хаалт зүүж байна.


Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар Буриад улсын Дуурь бүжгийн театрын хамт олонд амны хаалт ирүүлж хандивласан талаар Baikal-Daily.ru мэдээлжээ. Г.Ариунбаатар Буриад улсын Дуурь бүжгийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байв. Тэрээр Буриад улсын Гавъяат жүжигчин хүртсэн юм. 


Связанные новости