Ч.Хүрэлбаатар: Вакцин авах гэрээг эцэслээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний вакцин оруулж ирэх чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байгаа ч одоогоор гэрээ, хэлэлцээ эцэслэгдээгүйг Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гурван чиглэлээр ажиллаж байна.
Олон улсын
байгууллага, үүний дотор “Ковакс” хөтөлбөрийг санаачлагч Дэлхийн банк, Азийн
хөгжлийн банк мөн гадаадын улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Мөн хөгжлийн
түнш болон вакцин үйлдвэрлэгч орнуудтай яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Вакцин оруулж ирсэн тохиолдолд хамрагдах иргэдийг эрэмбэлжээ.
Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын
ажилтан, архаг хууч өвчтэй хүн, онцгой байдал, хил, гааль, цагдаа зэрэг цар
тахалтай нүүр тулж ажиллаж байгаа албан хаагчид, 55-аас дээш насны иргэд, эдийн
засгийн суурь салбарын иргэдээ вакцинжуулна.
“Гэрээ хэлэлцээг
эцэслээгүй, дуусахаар нь албан ёсоор мэдээлнэ. Одоогоор гурван улсад вакцин
бүртгэсэн”-ийг Сангийн сайд дурдав.