Орхон аймаг нийт хүн амынхаа 40 хувийг шинжилгээнд хамруулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-17 15:58:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт "Ковид-19" халдварын тохиолдол анх 11 дүгээр сарын 17-нд бүртгэгдэж 12 дугаар сарын 7-нд 25 дахь тохиолдол илэрсэн. Нийт 25 тохиолдлын 10 нь эдгэрч дараагийн шатны сувилалд шилжсэн бол үлдсэн 15 нь  ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна.

Дээрх 25 тохиолдлын ойрын хавьтал 431, дам хавьтал 2400 хүн байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 6, гэрийн ажиглалтад 3360 иргэн хяналтад байна.

11 дүгээр сарын 11-нээс хойш нийт 41402 иргэнд PCR болон түргэвчилсэн шинжилгээ хийжээ. Үүнээс 30955 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. Мөн хүн амын дундах тархалтын байдлыг тандах зорилгоор 12 дугаар сарын 2-ноос өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан "Нэг өрх- нэг иргэн" шинжилгээг хийж эхэлсэн байна.

Уг шинжилгээг хийхдээ өрх бүрээс өндөр настан эсвэл эрсдэлтэй ажил, хөдөлмөр эрхэлдэг нэг хүнийг сонгож байгаа юм. Ингэхдээ тухайн өрх, багийн ажлын алба хамтран гаргасан судалгааны дагуу өрх бүр лүү утасдаж шинжилгээ авах хуваарь, байршлын мэдээллийг хэлж байна. Орхон аймаг 28 мянган өрх, 100 гаруй мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 40 хувьд нь түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийгээд байна.

 

Связанные новости