34 бүлэгт гарааны бизнесийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-26 12:35:54

Дорнод /МОНЦАМЭ/. Гарааны бизнесийг дэмжих төсөл 2017 оноос Дорнод аймагт хэрэгжиж эхэлснээс хойш нийт 34 бүлэг хамрагдаж, залуучуудын санаачилсан бизнес зах зээлд амжилттай хэрэгжиж байна.

Тодруулбал, 2017 онд нэг, 2018 онд дөрөв, 2019 онд 18, 2020 онд 11 бүлгийг шалгаруулан тус бүр 10 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Энэ жил 11 төрлийн бизнес зах зээлд нэвтрэх боломжтой болж батламж, санхүүжилтээ гардлаа. Дээрх залуучууд таеквондогийн спорт, маркетингийн үйлчилгээ, хувцас гоёл чимэглэл, үйлдвэрлэл, худалдаа, гутлын салон, худалдаа үйлчилгээний программ, сүү цагаан идээ, эрчүүдийн салон, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм.

Энэхүү төсөл нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд залуучууд өөрсдийн шинэ санаагаа хөгжүүлж, гарааны бизнесээ эхлүүлэхэд нь бодит хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд Дорнодын брэнд бүтээгдэхүүн, бизнесийг хөрсөн дээр нь цэцэглүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой гэж ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл ярив.

Связанные новости