Иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд эмнэлгээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-28 16:53:30

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Зуунмод хотын захирагч Ч.Сарангэрэл тэргүүтэй ажлын баг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбоотойгоор өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар үйлчлүүлэхээр 309 хүн цахимаар бүртгүүлсэн байна. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд эмнэлгээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байгаа хэдий ч үйлчлүүлэгчдийн тоо буурахгүй байгаа аж.

Хэрэв зайлшгүй үйлчлүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахим бүртгэлд биечлэн очиж, дараалал үүсгэлгүйгээр 70272366 дугаар руу залган гэрээсээ бүртгүүлэхийг уриалж байна.

Связанные новости