ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэг хоногт 28 хүүхэд төрсөн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-01-05 11:45:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэг хоногийн мэдээг хүргэж байна. /2020.12.05-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/


Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1740 дуудлага ирснээс 707 нь яаралтай тусламж, 975 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 3799 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1791  хүн үйлчлүүлжээ.


ЭХЭМҮТ-д 28 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 95 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 186  үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.


Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 2385  дуудлага ирсэн байна. Үүнээс  19.1  хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 74.6 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.


Та бүхэн ковид-19-той холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.



Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!

Связанные новости