А.Амбасэлмаа: Аль вакциныг авах талаар эцсийн шийдвэр гараагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавирусний вакцин энэ оны эхний улиралд багтан орж ирэх тухай Шадар сайд Я.Содбаатар мэдэгдээд байгаа. Иймээс вакцин тойрсон зарим асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
-ДЭМБ
Файзерын вакциныг бүртгэсэн. Гэхдээ онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн
жагсаалтад оруулснаа зарласан. “Онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрнө” гэдэг нь
ямар утгатай тодорхойлолт вэ, бүрэн баталгаажуулахаас
ялгаатай юу?
-Вакцины талаар
дэлгэрэнгүй мэдээллийг манай мэргэжилтнүүд судалж байгаа. Монгол Улсын хэмжээнд вакцины асуудлыг шийдвэрлэх талаар хурал яг одоо энэ үед ЭМЯ-нд болж
байна. Монгол Улс дархлаажуулалтын хуультай улс орон. ДЭМБ-ын сертификаттай,
баталгаажсан вакциныг хүн ардад хийдэг зарчимтай. Иймээс ДЭМБ-ын баталгаажуулсан
вакциныг хэрэглэхийг зорьж байгаа. Гэхдээ вакциныг хүлээж авах, хадгалах, тээвэрлэх
нөхцөл маш нарийн учир гүнзгийрүүлсэн судалгааг хийж байна. Аль вакциныг авах
талаар эрэлхийлсэн эцсийн шийдвэр гараагүй байна.
-Мутацид
орсон коронавирус дэгдээд эхэллээ. Файзерын вакциныг хийлгэсэн хүн мутацид
орсон вирусээр халдварлах эрсдэл бий юу. Энэ талын судалгааг манайхан хийж
байна уу?
-Вирус мутацид ороход вакцин
хийхэд хэцүү болдог. Тиймээс үргэлжлэн мутаци явагдаад байгаа учир ямар
вакцин авах талаар манай улс орон анхааралтай ажиллах байх гэж бодож байна. Өнөөдрийн хувьд, би ийм л мэдээлэл өгч чадах байна. Эцсийн шийдвэр гарсны дараа тодорхой тайлбар өгье.