Тандалтын зорилгоор 1363 гаруй иргэнээс PCR шинжилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-11 15:26:08

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд короновирусний халдвараас урьдчилан сэргийлж тандалтын зорилгоор энэ сарын 7-9-ны өдрүүүдэд 1363 иргэнийг PSR шинжилгээнд хамруулжээ.

Тодруулбал, тус аймагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй боловч Улаанбаатар хоттой залгаа оршдог тул эрсдэл өндөр гэж үзэж 20 байгууллагын 319 иргэн, 9 сумын 700 иргэн, аймгиийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 42 хүн болон эмнэлэгийн эмч, ажилчид зэрэг нийт 343 хүнээс тандалтын шинжилгээ авсан бөгөөд өнөөдөр шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Тандалтын зорилгоор авсан шинжилгээний хариу бүгд шивэгдэж бүртгэлд орж дуусаагүй байгаа. Бүртгэлд орж дууссаны дараа иргэдийн бүртгүүлсэн утасны дугаарт нь мессэжээр очих болно. Төв аймагт хувийн хэвшлийн нэг эмнэлэг байдаг. Тус эмнэлэгт өнөөдөр тандалтын шинжилгээ авахаар төлөвлөсөн байгаа. Мөн Заамар болон Баянхангай суманд аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны баг ажиллаж, тандалтын шинжилгээ хийж байгаа. Учир нь Заамар суманд “Ачтан-Элит” клиник эмнэлэг, Мөнгөнгүүр эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд байгаа учир эдгээр иргэдээс PSR шинжилгээ авч өнөөдөртөө багтаан ХӨСҮТ рүү шинжилгээг хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.

Тус аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 18 хүн байгаагаас Зуунмод суманд 1, Баянчандмань суманд 11, Жаргалант суманд 1, Заамар суманд 3, Баянхангай 1, Баян-Өнжүүл суманд 1 иргэн байгаа аж.

 

 

 

Связанные новости